card

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Монгол, Японы хамтарсан Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК-ийн цахим хуудаст тавтай морилно уу.

Манай компани нь төр, хувийн хэвшлийн нийгмийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийн концессын гэрээг Монгол Улсын Засгийн Газартай байгуулж, нисэх буудлын үйлчилгээний шинэлэг менежментийн эхлэл суурийг тавьж байгаадаа баяртай байна.

Миний бие, "Чингис хаа"н Олон улсын нисэх буудал түүхэн цаг үеийнхээ хоёр дахь хуудсаа нээж, шинэ байршил, шинэ орчинд үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа энэ үед Та бүхэнд аюулгүй, тав тухтай, сэтгэл дүүрэн үйлчилгээг үзүүлэхээр томилогдсон менежментийн шинэ баг хамт олонтой хамтран ажиллах болсондоо баяртай байна.

Монгол–Япон хоёр улсын урт хугацааны стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахын төлөө өөрсдийн хүчин чармайлт, хөрөнгө оруулалт, нөөц бололцоогоо чиглүүлэн ажиллах нь бидний амжилтын үндэс болно гэдэгт итгэлтэй байна.

Манай хамт олон аюулгүй ажиллагааг нэн тэргүүний зорилгоо болгон ажиллахын зэрэгцээ байгаль орчинд ээлтэй “Ногоон нисэх буудал” болох зорилт тавин ажиллаж байна.

Бид, олон улсын нисэх буудлын дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээг нэг дороос авах боломжтой шинэлэг үйлчилгээ, техник, технологи, шинэ менежментийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, гадаад дотоодын зочдын үйлчлүүлэх дуртай нисэх буудлыг бий болгоно.

Гүйцэтгэх захирал
Такэо Като

Хүсэлт илгээх