card

БИДНИЙ ЗОРИЛГО ЗОРИЛТ

Зорилго, зорилт

Аюулгүй, тав тухтай нисэх буудал

Бид, Үйлчлүүлэгчдэд аюулгүй, тав тухтай орчин бүхий нисэх буудлаар үйлчлэхийг үйл ажиллагааныхаа тэргүүлэх зорилт болгоно. Бид өдөр тутмын үйл ажиллагаандаа аюулгүй байдлыг мөрдлөг болгож, улам сайжруулахын төлөө ажиллана. 

 

 

Үйлчлүүлэгчдэд “ОЙР”, хариуцлагатай нисэх буудал

Бид, Шинэ нисэх буудлын хүчин чадлыг бүрэн ашиглах, агаарын тээврийн сүлжээг өргөжүүлэхэд агаарын шинэ зам нээх, нислэгийн тоог нэмэгдүүлж, үйл ажиллагааг эрчимжүүлэн нисэх буудлаар үйлчлүүлэхэд тав тухтай, таатай “ОЙР” болгохыг зорино  

 

 

Өндөр түвшний чанартай үйлчилгээтэй нисэх буудал

Бид, Монгол - Японы хамтарсан компанийн хувьд нисэх буудлын үйл ажиллагааны талаар өөрсдийн хуримтлуулсан туршлага, ноу-хауг түшиглэн үйлчлүүлэгчдэд тав тухтай, таатай нисэх буудлын үйлчилгээ үзүүлэхийг зорино. Бид, нисэх буудлын үйлчилгээнд үргэлж үйлчлүүлэгчдийн байр суурьнаас хандаж, ийм хандлага бүхий хүний нөөцийг бэлтгэж төлөвшүүлэн, эрхэмлэн хамгаална.

 

 

Хүсэлт илгээх