card

ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа


Бид ажилтнуудаа хамгийн үнэ цэнэтэй баялаг гэж үзэн, тэднийг хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад эрүүл мэндийг нь хамгаалах, аюулгүй байдлыг хангах ажиллагааг чухалчилж, Монгол улсын стандарт /MNS ISO 45001;2018/-д нийцүүлсэн эрсдэлийн удирдлагад суурилсан “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО”-г бүрдүүлэн ажиллаж байна.

Үүний хүрээнд НУБИЭ ХХК нь “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН БОДЛОГО, ЗОРИЛГО”-ыг тодорхойлж, эрүүл, аюулгүй ажлын орчныг бий болгохыг өндөр түвшинд анхаарч ажилладаг.

 

Оролцоо


Бид ажилтнуудынхаа мэдлэг, ур чадврыг тасралтгүй сайжруулах ажиллагаанд тулгуурлан аюулгүй ажиллагааны соёл, эерэг хандлагыг төлөвшүүлж, хариуцлагатай, бүтээлч оролцоо, үр ашигтай үйл ажиллагааг чухалчилж ажилладаг.

 

Хүсэлт илгээх