Нисэх буудлын үйл ажиллагааны бэлэн байдлын шалгалт туршилтын ажиллагаа хийгдлээ.

A- A A+
Нисэх буудлын үйл ажиллагааны бэлэн байдлын шалгалт туршилтын ажиллагаа хийгдлээ.

Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааны бэлэн байдлыг шалгах, туршилт тохируулгын ажиллагааг дотооддоо 3 удаа, “МИАТ” ТӨХК-тай хамтарч 1 удаа зохион байгууллаа.

Бэлэн байдлын шалгалт туршилтыг Зорчигч бүртгэлийн систем, Тээшний туузан дамжуургын систем, нисэх буудлын “Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны мэдээллийн сан” AirDB систем, Тээш ангилах талбай дахь тээврийн хэрэгслийн урсгал, Тээшний аюулгүйн үзлэгийн тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа, Агаарын хөлгийн талбайн үйл ажиллагаанд тус тус хийлээ.

  • Зорчигч бүртгэлийн систем

  • Тээшний туузан дамжуурган систем

  • Нисэх буудлын “Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны мэдээллийн сан” AirDB систем болон түүний үйл ажиллагаа

  • Тээш ангилах талбай дахь тээврийн хэрэгслийн урсгал, Тээшний аюулгүйн үзлэгийн тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа

  • Агаарын хөлгийн талбайн үйл ажиллагаа

 

Энэхүү шалгалт туршилтын ажиллагааны үеэр системийн тохиргоо, сургалт зааварчилгаа, зохион байгуулалтын болон техникийн шийдэл, тэмдэг тэмдэглэгээ зэрэг ажлуудаар дүгнэлт гаргасан.  

Санал дүгнэлтэд тусгагдсан нэн шаардлагатай ажлуудыг гүйцэтгэн, дараагийн тестийн ажиллагааг илүү өргөн хүрээтэйгээр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.