Шинэ корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл болон шавьжгүйтгэлийн үйлчилгээ хийгдлээ

A- A A+
Шинэ корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл болон  шавьжгүйтгэлийн үйлчилгээ хийгдлээ

“Чингис хаан” олоны улсын нисэх буудлын Зорчигч терминал, Аэродром, Газрын үйлчилгээ, Гал унтраах алба, Дулааны станц, Дулаан зогсоол, Карго, Цэвэрлэх байгууламж, Цахилгааны дэд өртөө, Цэвэр усны байгууламж, Захиргааны барилга зэрэг нийт 10 гаруй барилга байгууламжид шинэ корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл болон шавьжгүйтгэлийн үйлчилгээ хийгдлээ.

  

Ариутгал халдваргүйтгэлийг мананцар үүсгэгчээр уур хэлбэрээр болон жавелионы 0,2%-ийн уусмалаар, шавьжгүйтгэлийг 5%-ийн Жилью, Beta permethrin-ний 100:1,5 уусмалаар давхар даралтат шүршигчээр аэрозоль хэлбэрээр шүршиж хийв. Эдгээр нь Монгол Улсын бүртгэлд бүртгэгдсэн, 2020 онд ашиглаж болох химийн бодисын жагсаалтад орсон бодисууд юм.