Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /who/ - ийн шинэ коронавирус (covid-19)-ийн халдварын талаарх судалгаа, зөвлөмж.

A- A A+
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /who/ - ийн  шинэ коронавирус (covid-19)-ийн халдварын талаарх судалгаа, зөвлөмж.

Судлаачид шинэ төрлийн коронавирусийн үүсгэгч novel  CoV / (SARS CoV-2) - ийн нууц үе дунджаар 5-6 хоног буюу 1-14 хоног бөгөөд вирусийн халдвартай байх үе нь тодорхойгүй эсвэл шинж тэмдэг эхлэхээс өмнөх 2 хоногоос вирус илрэхгүй байх хүртэл гэж тогтоожээ.

Ковид-19 – ийн халдварын түвшинг бусад халдварт өвчнүүдийн халдварын түвшинтэй харьцуулсан харьцуулалтыг өвчилсөн хүмүүсийн дундаж тоогоор илэрхийлбэл COVID-19 нь 1,5-4,5 хүнд халдварлуулах эрсдэлтэй байна.

 Халдвар дамжих зам нь хавьтал болон дуслын зам тул 1,5м-ийн зай барьж, маскаа зүүж гараа ариутгаснаар өөрийгөө хамгаалах боломжтой.

Дараах зөвлөмжийг дагаж мөрдөн сэтгэл санаагаа тайван байлгаж, эрүүл хоол хүнс болон дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжээрэй.

Гар угаах, халдваргүйжүүлэх

Амны хаалт тогтмол, зөв зүүх

Зөв ханиаж, найтаах

 

Та өөрийгөө болон бусдыг халдвар авах, халдвар тараахаас хамгаалж чадсанаар Шинэ Коронавирус (COVID-19)-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх дэлхий нийтийн хүчин чармайлтад үнэтэй хувь нэмэр оруулах юм.