"Чингис хаан" Олон улсын нисэх буудалд КОД-1 онцгой байдлын танилцуулах дасгал сургуулилт зохион байгуулагдлаа.

A- A A+

        “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд Код-1 буюу “Агаарын хөлгийн осол” сэдэвт онцгой байдлын бүрэн хэмжээний танилцуулах дасгал сургуулилт 2020.09.10-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж тус сургуулилтад нисэх буудлын нийт ажилтнууд болон хамтран ажиллагч байгууллагууд болох Иргэний Нисэхийн Ерөнхий Газар, Хөшигийн Хөндий Нисэх Онгоцны Буудал ТӨХХК, Иргэний Нисэхийн Үндэсний Төв, Нислэг хөдөлгөөн үйлчилгээний алба, Буянт-Ухаа Олон улсын нисэх буудал, НААХЗА, НТОЗШША, Тагнуулын ерөнхий газар, Иргэний агаарын тээврийн цагдаагийн алба, Төв аймаг дахь тагнуулын хэлтэс, Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, Буянт-Ухаа дахь Гадаадын иргэн харъяатын газар, Буянт-Ухаа дахь хилийн 0218 дугаар анги, Буянт-Ухаа дахь Гаалийн газар, Хүннү эйр ХХК, Аэромонголиа ХХК, Төв аймгийн Онцгой байдлын газар, Төв аймгийн эрүүл мэндийн газар зэрэг 17 байгууллагын 127 ажилтан, албан хаагчид оролцлоо.

          Дасгал сургуулилтыг мэдээлэл дамжуулах болон холбоо харилцаа, онцгой байдлын штабын ажиллагаа, цугларах бүсийн ажиллагаа, ослын талбар дахь ажиллагаа гэсэн 4 үндсэн чиглэлээр зохион байгуулсан бөгөөд нисэх буудалд онцгой нөхцөл үүссэн үед авах арга хэмжээ, хамтран ажиллах мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа тэдгээрийн үүрэг оролцоог тодорхойлж, санал солилцон дүгнэлтийг хэлэлцэж, нийт ажилтнуудад онцгой нөхцөл үүссэн үед ажиллах багийн ажиллагааны зохион байгуулалт, үүрэг оролцоог таниулсан ач холбогдолтой  дасгал сургуулилт боллоо.