card

КОМПАНИЙН БОДЛОГО СТРАТЕГИ

Компанийн бодлого

Монгол, Японы хамтарсан Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт компани нь “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх концессын гэрээг Монгол Улсын Засгийн Газартай байгуулан, 2019 оны 07 дугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Монгол, Японы хамтын ажиллагааны шинэ билэг тэмдэг, Монгол Улсын агаарын үүд хаалга болон баригдсан Шинэ нисэх буудлын үйл ажиллагаагаар дамжуулан, дэлхийн өнцөг булан бүрээс Монгол улсыг зорин ирэх зочид, Монгол улсын иргэдийн үйлчлүүлэх дуртай нисэх буудал болгохын төлөө ажиллана.

Гадаад дотоодын хотуудыг агаараар холбон, онгоцны буудлаар үйлчлүүлж буй бүх зорчигч, үйлчлүүлэгчдийн сэтгэл хангалуун, тав тухтай байх орчин нөхцлийг бүрдүүлж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө ажиллана. 


Компанийн философи

Бид, нисэх буудлын аюулгүй, тав тухтай байдлыг нэн тэргүүнд тавьж, Монгол Улсын агаарын үүд хаалга болох нисэх буудлын үйл ажиллагаа, чадамжийг сайжруулж, үйлчлүүлэгчиддээ чанартай үйлчилгээг үзүүлснээр нисэх буудлын үнэ цэнийг дээшлүүлж, Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулахыг зорино.

 

Хүсэлт илгээх