card

АЖЛЫН БАЙР

"НУБИЭ” ХХК-ийн Инженер техникийн газарт

"Тусгай тоног төхөөрөмжийн ашиглалтын ээлжийн техникч" орон тоо-1

Мэргэжил:

     ·  Цахилгааны инженер эсвэл техникч 

     ·  Цахилгааны монтёр 

     ·  Электроникийн инженер эсвэл техникч 

     ·  Үйлдвэрийн автоматжуулалтын инженер эсвэл техникч 

     ·  Механик инженер эсвэл тоног төхөөрөмжийн механикч

Үндсэн чиг үүрэг:

     ·  Тусгай тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагаа, ашиглалт, шуурхай үйлчилгээг хариуцах 

     ·  Тусгай тоног төхөөрөмжүүдэд үзлэг шалгалтыг тогтмол хийх, хэвийн ажиллагаанд хяналт тавих

Ажлын байрны үндсэн чиг үүрэгт хамрах үүрэг:

     ·  Тусгай тоног төхөөрөмжид ирүүлсэн дуудлагын дагуу үзлэг хийж гэмтлийн шалтгааныг тодорхойлох, засварын ажилтанд мэдэгдэх

     ·  Цахилгаан шатанд гацсан зорчигчийг чөлөөлөх

     ·  Ээлжинд хонож ажиллах хугацаандаа илэрсэн гэмтлийг засварлах, цэвэрлэгээний ажил хариуцах

     ·  Техник ашиглалтын дүрэм болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмүүдийг чанд баримтлан ажиллах

     ·  Лифт төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн дагуу Лифтчиний үүрэг хүлээнэ 

    ·   Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу "Ажлын байр бэлдэгч, ажиглагч (хянагч)"-ийн үүрэг хүлээнэ

    ·   Газрын үйл ажиллагаатай холбоотой сургалтад хамрагдах

    ·  Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй болон байгууллагын батлан гаргасан дүрэм, журмыг мөрдөж ажиллана

    ·  Аюулгүй байдлын үзлэгийн тоног төхөөрөмжүүдэд үзлэг шалгалт хийх үед дэмжлэг үзүүлж ажиллана 

Туршлага:

     ·  Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх 

Ур чадвар:

    ·  Багаар ажиллах чадвартай

    ·  Цахилгааны зураг, схем унших чадвартай байх 

    ·  Тоног төхөөрөмжийг гэмтэл, саатал илрүүлж хэвийн ажиллагаанд оруулах чадвартай байх 

    ·   Зорчигчийн гүүрэн хүзүүвчийн операторын ур чадвар эзэмшсэн байх

    ·  Аваар ослын үед оновчтой шийдвэр гаргах, шуурхай ажиллагаа явуулах, шаардлагатай үед анхны тусламж үзүүлэх чадвартай байх

    ·  Албан хэрэглээний программ хангамжууд

    ·  Мэргэжлийн Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх 

Мэргэшил:

    ·  Зорчигчийн гүүрэн хүзүүвч, ачаа тээшний систем, газрын тэжээлийн үүсгүүр, цахилгаан шатны ашиглалт, засвар үйлчилгээний сургалтуудад хамрагдсан байх 

    ·  Лифтчиний үнэмлэхтэй байх

Хэрвээ та тухайн ажлын байрыг сонирхож байвал [email protected] гэсэн имэйл хаягаар анкетаа илгээнэ үү.  /Жич: Анкет илгээхдээ горилж буй ажлын байрны нэрийг имэйлд тодорхой бичих/

Холбоо барих: +976-71287395, 85050519

Ажлын байрны нэр: Цахилгааны ээлжийн техникч

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

  • Дулааны станцын 0,4-Кв-ын цахилгаан тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг кабелийн аж ахуйн ба хуваарилах байгууламж, зуух болон дулааны тоног төхөөрөмжийн технологийн дохиолол ба хамгаалалт, бусад цахилгаан тоноглолд гарсан гэмтлийг хурдан шуурхай устгаж, цахилгаан, дулааны тоноглолын хэвийн ажиллагааг хангаж ажиллах;
  • Ээлжийн хугацаанд дулааны станцын цахилгааны тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, шуурхай үйлчилгээг хариуцан ажиллах, ашиглалтын үед байнгын хяналт тавих;
  • Техникийн гэмтэл саатлыг богино хугацаанд илрүүлж, засварын ажилтнуудад аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу ажлын байрыг бэлтгэх, ажилд оруулахад хяналт тавьж гэмтлийг шуурхай засварлах, хэвийн найдвартай ажиллагааг хангах, ээлжийн инженерийг мэдээллээр хангах;
  • Тоног төхөөрөмжүүдийн удирдлагын щитнүүдийн байрлал, холболт схемийг шалгах, хаяг виркийн зураг тэмдэглэгээтэй тулгах, щитнүүдийн чангалгааг графикийн дагуу хийх;
  • Цахилгаан тоног төхөөрөмж, тоноглолын зураг схем, ашиглалтын зааврыг ажлын байранд байрлуулах, техник ашиглалтын паспортыг хөтлөх;

Тавигдах шаардлага:

  • Тусгай дунд болон түүнээс дээш боловсролтой, Цахилгаанчин мэргэжилтэй байх
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх
  • Ажлын ачаалал даах, багаар ажиллах чадвартай байх
  • Хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны ур чадварыг эзэмшсэн байх

Анкет илгээх: [email protected]

Холбоо барих: 85050519, 7128-7318

Анкет хүлээн авах хугацаа: 2024.03.07-03.20

 

Үндсэн чиг үүрэг:                                                        

1.   Стратеги, төлөвлөлтийн мэргэжилтэн нь Бизнес төлөвлөлтийн газрын дарга болон Байгууллагын стратеги, төлөвлөлтийн хэлтсийн даргын удирдлагын дагуу дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлэх 
2.    Стратеги, төлөвлөлтийн мэргэжилтэн нь компанийн стратеги, бодлогын мэдлэгийг нэмэгдүүлэх,  компанийн хөгжлийн бодлогыг тодорхойлох замаар компанийн үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх 
3.    Компанийн удирдлагын төлөвлөгөөнүүд, жилийн тайлан болон бусад тайлан/баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих, холбогдох байгууллагуудад хүргүүлэх
4.    Компанийн ТУЗ, Хувьцаа эзэмшигчдийн хурал болон хэлтсийн чиг үүрэгт тусгагдсан бусад хуралд бэлтгэх, зохион байгуулах, хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах

Гүйцэтгэх үндсэн үүрэг:                                            

 1.    Байгууллагын бизнес төлөвлөгөө болон төсөв, жилийн тайлан, үйл ажиллагаа ашиглалтын тайлан болон бусад холбогдох тайланг боловсруулах, эмхэтгэх, хэрэгжилтийг хянах, төрийн байгууллагуудад хүргүүлэх;
-    Компанийн ТУЗ-ийн болон Хувьцаа эзэмшигчдийн хуралд шаардлагатай баримт бичгийг бэлтгэх,зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
-    Компанид ирсэн болон компаниас явуулах албан бичгийг орчуулан гүйцэтгэх захиралд танилцуулах;
2.    Хэлтсийн үндсэн чиг үүргийн дагуу гуравдагч байгууллагуудтай харилцах;
3.    Хэлтэст ирсэн болон хэлтсээс явуулах баримт бичиг болон албан бичгийг боловсруулах, бүртгэх, хадгалах, хяналт тавих;
4.    Хэлтсийн ажилтнуудын цагийн тооцоо, мэдээлэл, судалгааг үнэн зөв гаргаж, хянуулан хүргүүлэх;
5.    Хэлтсийн ажилтнуудын сургалтын хэрэгцээ, шаардлагыг судлах, ажлын байрны болон ажилтанд тавигдах шаардлагын дагуу сургалтын төлөвлөгөө гаргах;

АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:
Боловсрол: Баклавр ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Бизнесийн удирдлага, Олон улсын харилцаа, Маркетинг
Мэргэшил: Мэргэжлийн дагуу мэргэшсэн байх (Захиргаа удирдлагын чиглэлээр, Бичгийн болон аман орчуулгын чиглэлээр)
Туршлага: Холбогдох салбартаа 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
Ур чадвар: Харилцааны ур чадвартай, Логик сэтгэлгээтэй, Дүн шинжилгээ хийх чадвартай, Бүтээлч
Гадаад хэл: Англи хэл (Ахисан шат), Япон хэл (Давуу тал болно)
Бусад: Оффисын өргөн хэрэглээний програмууд дээр ажилладаг байх, Эерэг хандлагатай байх, Багаар ажиллах чадвартай байх

Үндсэн чиг үүрэг:
•    Нисэх буудлын хог хаягдлын менежментийг төлөвлөх, шаардлагатай сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах,
•    Барилга байгууламжуудын цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг төлөвлөх, зохион байгуулах
•    Компанийн тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах боломжийг идэвхтэй эрэлхийлэх, хэлтсийн хамт олонтой хамтран зохион байгуулах,

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

•    Нисэх буудлын хог хаягдлын менежментийн чиглэлээр аутсорсинг байгууллагуудтай хамтран ажиллах , 
•    Хог хаягдлын менежментийн 3R зарчмыг хэрэгжүүлэх, сургалт, олон нийтийг хамарсан нөлөөллийн ажлуудыг төлөвлөх, зохион байгуулах,
•    Хог хаягдлыг дахин ашиглах талаар компанийн холбогдох нэгжүүдтэй хамтран ажиллах,
•    Хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр судалгаа хийж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах,
•    Төвлөрсөн хогийн цэгийг төлөвлөх, төвлөрсөн хогийн цэг дэх ариун цэвэр, ариутгалын ажлыг хариуцан зохион байгуулах,
•    Нисэх буудлын барилга байгууламжуудын цэвэрлэгээ үйлчилгээний ажилд хяналт тавих, холбогдох зохион байгуулалтыг хийх,
•    Байгалийн бэрхшээл, гамшигт үзэгдлийн улмаас нисэх буудлын орчинд үүссэн онцгой нөхцөл байдлыг арилгах ажлыг гэрээт байгууллага болон холбогдох нэгжүүдтэй хамтран зохион байгуулах,
•    Хэлтсийн үндсэн чиг үүрэгт багтсан ажлуудын агуулгаар Photoshop, Canva гэх мэт зураг дизайны програмууд дээр ажиллаж, зурагт хуудас, товхимол зэрэг сурталчилгааны материалуудын эх бэлтгэлийг хийх,
    
Тавигдах шаардлага:
Боловсрол: Бакалавр эсвэл түүнээс дээш
Мэргэжил: Бизнесийн удирдлага, Хүрээлэн буй орчны инженерчлэл болон Ландшафтын архитектур
Туршлага: Холбогдох салбартаа 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх 

Ур чадвар: 
•    Төлөвлөх, зохион байгуулах
•    Багаар болон бие даан ажиллах чадвартай
•    Өөрийгөө хөгжүүлэх
•    Байгууллагын ёс зүйн хэм хэмжээг чанд сахих
•    Баримт бичиг боловсруулах ур чадвартай байх 
•    Хариуцсан ажлын чиглэлээр холбогдох хууль, дүрэм, журмын талаар мэдлэгтэй байх

•   Canva, Photoshop, QGIS программууд дээр ажилладаг байх

Анкет илгээх хаяг: [email protected]

Холбоо барих: 7128-7395, 85051519

 Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2024.04.01

 

 

Газрын үйлчилгээний газрын Төлөвлөлтийн хэлтэст доорх ажлын байранд урьж байна                                                                                                                                                                                                                Аюулгүй ажиллагаа, чанарын мэргэжилтэн                                                                                                                                                                                                                                                                                        

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
-    Газрын үйлчилгээний аюулгүй ажиллагаа, үйлчилгээний чанарын тогтолцоог хадгалах, сайжруулах ажлыг төлөвлөх, журам заавар боловсруулах, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж ажиллах; 
-    Газрын үйлчилгээний аюулгүй ажиллагаа, үйлчилгээний чанарын хэрэгжилтэд дотоод хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэх, зохион байгуулах, илэрсэн үл тохирол, зөрчил дутагдлыг залруулах санал боловсруулж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах; 
-    Газрын үйлчилгээний газрын чанар, аюулгүй ажиллагаатай холбоотой гадны байгууллагаас ирсэн аудит, хяналт шалгалтын бэлтгэл ажлыг хангах; 
-    Газрын үйлчилгээний үйл ажиллагаанд гарч болзошгүй аюулыг таних, тодорхойлох, эрсдэлийг үнэлэх,  эрсдэлийг бууруулах удирдлагыг хэрэгжүүлэх төлөвлөгөө, тайлан, үнэлгээ боловсруулж, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх; 
-    Газрын үйлчилгээний аюулгүй ажиллагаа, үйлчилгээний чанартай холбоотой заавар зөвлөмж өгөх, соёлыг төлөвшүүлэх ажлыг зохион байгуулах;   

Тавигдах шаардлага: 
-    Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй /Түгээмэл мэргэжлийн/ 
-    Аюулгүй ажиллагаа, чанар хяналтыг чиглэлээр 1-ээс доошгүй жил ажилласан байх;
-    Англи хэлний ахисан дунд түвшин болон түүнээс дээш мэдлэгтэй байх:
-    Баримт бичиг боловсруулах чадвартай;
-    Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн (Microsoft Office гэх мэт)
-    Багаар болон бие даан ажиллах чадвартай;
-    Хувийн зохион байгуулалт сайтай байх; 
-    Харилцааны өндөр соёлтой;
-    Ачаалал даах чадвартай байх;
-    Ёс зүйн хэм хэмжээг чанд сахих;

Анкет хүлээн авах хугацаа: 2024.03.22
Утас: 7128-7395 /ажлын цагаар холбогдох/
Анкет илгээх: [email protected]

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

• Байгууллагын зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд учирч болзошгүй эрсдлүүдийг тогтоох, үнэлэх болон эрсдлийг бууруулах арга хэмжээг тодорхойлох

• Эрсдлийн үнэлгээний тайланг боловсруулах

• Байгууллагын үйл ажиллагаанд мөрдөж буй дүрэм журмууд нь холбогдох хууль тогтоомжид нийцэж буй эсэх болон түүний хэрэгжилтэнд хяналт тавих

•Дотоод хяналтын баримт бичгийг боловсруулах, хяналт шалгалтаас гарсан тайланг гадаад хэл рүү /Англи хэл/ рүү мэргэжлийн түвшинд орчуулах

• Дотоод хяналтын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахад хэлтсийн бусад ажилтнуудтай хамтран ажиллах

• Хяналт, шалгалт зохион байгуулах

•Хийсэн хяналт, шалгалтын талаар бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх

• Дотоод хяналтын хэлтсийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой олон улсын дүрэм, журам, стандартыг судлах, үйл ажиллагаанд нийцүүлэн боловсруулах, шинэчлэх

• Шууд удирдлагын өгсөн чиглэлийн дагуу компанийн дотоод хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой бусад ажил үүргийг хийж гүйцэтгэх

Тавигдах шаардлага:

• Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

• Эрх зүйч эсвэл санхүүгийн мэргэжилтэй

• Англи хэлний ахисан (C1) түвшнээс дээш мэдлэгтэй

• Хууль эрх зүй, санхүү удирдлагын чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай

• Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг бүрэн ашиглаж чаддаг (Word, Excel, Power Point г.м)

Ур чадвар:

• Зохион байгуулах

• Багаар ажиллах

• Мэдээллийн нууцыг хадгалах

Тусгай шаардлага:

• Баримт бичиг боловсруулалт, төсөл хөтөлбөрийн чиглэлээр болон дотоод хяналтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно

Имэйл: [email protected]

Холбоо барих: 85050519, 7128-7396

Анкет хүлээн авах хугацаа: 2024.03.24

Хүсэлт илгээх