card

АЖЛЫН БАЙР

"НУБИЭ” ХХК-ийн Аэродромын газарт "Зам талбайн үйлчлэгч" түр орон тоо-2

Үндсэн чиг үүрэг:

·  Аэродромын барилга байгууламж, зам талбайн засвар арчлалт, цэвэрлэгээний ажлыг хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган гүйцэтгэх, 

·  Нисэхийн болон нислэгийн аюулгүй байдлыг хангах, дүрэм, журам, заавруудыг мөрдөж ажиллах, хэрэгжүүлэх, 

·  Аэродромын газрын чиг үүрэгтэй холбоотой бусад ажил, үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай гүйцэтгэх, 

Ажлын байрны үндсэн чиг үүрэгт хамрах үүрэг:

·  Инженерийн удирдлага, зааварчилгааны дагуу аэродромын барилга, байгууламж, зам талбайн засвар арчлалтын ажлыг хийж гүйцэтгэх,

·  Засвар, арчлалтын багаж хэрэгслийг ашиглах, бүрэн бүтэн байдлыг хариуцах,

·  Хариуцсан ажлаа хариуцлагатай, чанартай гүйцэтгэх,

·  Засвар арчлалтын ажил гүйцэтгэсний дараа багаж хэрэгслийн цэвэрлэгээг хийх, дараагийн ажилд бэлтгэх,

·  Нисэхийн аюулгүй байдлын заавар, дүрэм журмыг мөрдөж ажиллах,

·  Компанид хэрэгжиж буй хууль, дүрэм, журам, заавруудыг мөрдөж ажиллах, хэрэгжүүлэх,

·  Ажил хариуцсан инженер болон удирдлагын зөвшөөрөлгүйгээр ажлын байрыг орхихгүй байх.

·  Нислэгийн талбайд өөрийн дураар ажил үүрэг гүйцэтгэхгүй байх.

Ур чадвар:

·  Багаар ажиллах чадвартай

·  Хариуцлага хүлээх чадвартай

·  Ажлын ачаалал даах чадвартай

·  Харилцааны соёлтой байх

Хэрвээ та тухайн ажлын байрыг сонирхож байвал [email protected] гэсэн имэйл хаягаар анкетаа илгээнэ үү. /Жич: Анкет илгээхдээ горилж буй ажлын байрны нэрийг имэйлд тодорхой бичих/

Холбоо барих: +976 71287395, 85050519

"НУБИЭ” ХХК-ийн Санхүү нягтлан бодох бүртгэлийн газарт
"Нягтлан бодогч" түр орон тоо-1

Үндсэн чиг үүрэг:
·   Санхүүгийн баримт бичиг, холбогдох баримт мэдээллийг бусад нэгжээс тогтоосон хугацаанд шаардаж, үнэн зөв, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, санхүүгийн программд бүртгэх 
·   Үйлчлүүлэгчидтэй харилцах авлага, өглөгийн үлдэгдлийг баталгаажуулах, авлага, өглөг хуримтлагдахаас зайлсхийх талаар бусад хэлтэстэй хамтран ажиллах
·  Өдөр тутмын үйл ажиллагаанд СТОУС, холбогдох татварын хууль тогтоомж, компанийн ёс зүйн дүрэм, бодлогыг дагаж мөрдөх. 
·   Санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтэстэй холбоотой бусад ажил 

Ажлын байрны үндсэн чиг үүрэгт хамрах үүрэг:
·   Сарын эхээр болон дунд нэвтрэх үнэмлэх, тусгай дугаар, лоунжийн үйлчилгээтэй холбоотой нэхэмжлэлүүдийг анхан шатны баримттай тулган шалгаж санхүүгийн программд бүртгэх, НӨАТ-н баримт шивж өгөх
· Сар болгоны 10-ны өдрөөс өмнө борлуулалт, худалдан авалтын тайлан бэлтгэх
· Өөрийн хариуцсан үйлчилгээтэй холбоотой журам, гэрээнүүдийн хугацаа, үнийн дүн, хэрэгжилтийг хянаж бусад хэлтэс нэгжүүдтэй хамтран ажиллах
·    Улирал бүр СТОУС 9 -д заасны дагуу авлагын насжилтын тайлан бэлтгэх, хагас жил болон жилийн эцсээр харилцагч байгууллагуудтай хариуцсан дансны тооцоо нийлсэн акт үйлдэх
· Хэлтсийн чиг үүргийн хүрээнд компанийн хэмжээнд зохион байгуулж буй арга хэмжээ, олон нийтийн үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр хамтран ажиллах

Боловсрол:
· Бакалаврын зэрэг эсвэл түүнээс дээш

Мэргэжил:
· Нягтлан Бодогч

Мэргэшил:
· Нягтлан Бодогч, Эдийн засагч

Туршлага:
· Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх

Ур чадвар:
·   Баримт бичиг боловсруулах чадвар сайтай байх
·  Зохион байгуулах чадвартай байх
·  Хариуцлагатай
· Багаар ажиллах чадвартай байх
· Хувийн болон харилцааны ур чадвартай байх
· Анализ хийх болон эксэл программ дээр ажиллах чадвартай байх

Хэрвээ та тухайн ажлын байрыг сонирхож байвал [email protected] гэсэн имэйл хаягаар анкетаа илгээнэ үү. /Жич: Анкет илгээхдээ горилж буй ажлын байрны нэрийг имэйлд тодорхой бичих/
Холбоо барих: +976 71287395, 85050519

Ажлын байрны нэр: КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ИНЖЕНЕР

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

  • Кибер аюулгүй байдлын бодлого, журам, зааварчилгаа боловсруулж, хэрэгжүүлэх, хянах, дүн шинжилгээ хийж, эрсдэлийг бууруулах
  • Галт хана, халдлагыг илрүүлэх/урьдчилан сэргийлэх систем (IDS/IPS), төгсгөлийн төхөөрөмжийн хамгаалалтын шийдэл, SIEM систем зэрэг аюулгүй байдлын дэд бүтцийг төлөвлөх, байршуулах, засвар үйлчилгээ хийх.
  • Цахим аюул, халдлагыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх оновчтой үр дүнтэй байдлыг хангахын тулд хамгаалалтын хэрэгсэл, программ хангамжийг тохируулж, удирдах
  • Аюулгүй байдлын систем, хэрэгслээр тодорхойлогдсон аюулгүй байдлын бүртгэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, дүн шинжилгээ хийж, халдлага ослын үндсэн шалтгааныг тодорхойлж, хариу арга хэмжээ авах стратеги боловсруулах, бусад баг болон гадаад түншүүдтэй хамтран ажиллах.
  • Нисэх буудлын систем, сүлжээ, үйл ажиллагааны аюулгүй байдлын сул тал, буруу тохиргоо, эмзэг байдлыг тодорхойлох зорилгоор эмзэг байдлын үнэлгээ, нэвтрэх (penetration) тестийг тогтмол хийж байх.
  • Аюулгүй байдлын хяналтын нөлөөллийг үнэлэх, дутагдлыг илрүүлэх, залруулах арга хэмжээг удирдлагад санал болгох зорилгоор аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, аудит хийх

Тавигдах шаардлага:

  • Дээд боловсролтой, Мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдлын инженер байх
  • технологийн салбарт 3-аас дээш жил ажилласан байх
  • Сүлжээний протоколууд болон дэд бүтэц, техник хангамж болон MS Office Apps талаарх мэдлэг сайн байх
  • Кибер аюулгүй байдлын талаар дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх чадвартай байх
  • Манлайлал, зөвлөх өндөр чадвартай байх.
  • Ажлын ачаалал даах, багаар ажиллах чадвартай байх
  • Хувийн зохион байгуулалттай, эерэг зөв хандлагатай, харилцааны соёлтой байх
  • Англи хэлийг дунд түвшинд эзэмшсэн байх

Газрын үйлчилгээний газарт доорх ажлын байранд ажилд урьж байна 

Ачаа тээшний ачигч /Гэрээт/

Гүйцэтгэх үүрэг: 

1.    Орон нутгийн нислэгийн зорчигчдын тээшийг бүртгэлийн цэгт агаарын тээвэрлэгчийн бүртгэлийн ажилтнаас хүлээн авч зориулалтын тэргэнцэрт ачиж битүүмжлэх;
2.    Тэргэнцэртэй ачааг овор ихтэй ачааны цахилгаан шатаар зөөвөрлөж тээш ангилах хэсэгт хүргэх;
3.    Ачааг тээш ангилах хэсгийн X-ray төхөөрөмжийн хяналтаар оруулах;
4.    Ачааг тухайн агаарын тээвэрлэгчийн ажилтанд хүлээлгэн өгөх;
5.    Зорчигчийн тээшийг бүртгэлийн ажилтнаас хүлээж авахаас ачигчид хүлээлгэн өгөх хүртлэх үеийн аюулгүй ажиллагааг хангаж бүрэн бүтэн байдлыг хариуцаж ажиллах;
6.    Газрын үйлчилгээний газрын Төлөвлөлтийн хэлтсийн бусад үйл ажиллагаатай холбоотой чиг үүрэгт дэмжлэг үзүүлэн ажиллах;

Тавигдах шаардлага:

    Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
    Багаар ажиллах чадвартай;
    Харилцааны соёлтой;
    Хувийн зохион байгуулалт сайтай;
    Хариуцлага хүлээх чадвартай;
    Ажлын ачаалал даах чадвартай;                                                                                                                                                                                                                                                                                                     Бие бялдарын хувьд эрүүл чийрэг байх

ТӨЛӨВЛӨЛТИЙН МЭРГЭЖИЛТЭН

НУБИЭ ХХК-ийн Олон нийттэй харилцах, тогтвортой хөгжлийн хэлтэст Төлөвлөлтийн мэргэжилтний ажлын байранд урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Хүрээлэн буй орчин, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулах
  • Нисэх буудлын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих
  • Орчны хяналт шинжилгээний хариу, судалгааны ажлын дүгнэлтэд авах арга хэмжээний талаар байгаль орчны мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах ажиллах
  • Агаарын хөлгийн дуу чимээний судалгаа хийж, мэдээлэл цуглуулах, хяналт тавих
  • Нисэх буудлын орчны ногоон байгууламж, тохижилтын ажлыг төлөвлөх, зохион байгуулах
  • Байгаль орчны талаар ирүүлсэн санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах
  • Нисэх буудлын байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан гаргаж, холбогдох байгуулагуудад хүргүүлэх
  • Нисэх буудлын байгаль орчны менежментийн үйл ажиллагааны хүрээнд байгаль орчны аудит хийлгэх ажлыг зохион байгуулах
  • Нисэх буудлын байгаль орчны менежментийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар компанийн бусад нэгжүүд болон гуравдагч этгээдтэй харилцах харилцааг зохицуулах, хамтран ажиллах

Тавигдах шаардлага:

  • Бакалавр эсвэл түүнээс дээш зэрэгтэй
  • Байгаль орчны шинжлэх ухаан болон хүрээлэн буй орчны инженерчлэл
  • 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай
  • Бичиг баримт боловсруулах ур чадвартай байх /журам, гэрээ г.м/
  • Холбогдох хууль, дүрэм болон журмын талаарх мэдлэгтэй байх
  • Зарчимч, асуудлыг оновчтой шийдвэрлэх чадвартай, олон ажлыг зэрэг гүйцэтгэх чадвартай байх.
  • Төлөвлөх, зохион байгуулах
  • Ёс зүйтэй, харилцааны ур чадвартай байх,

Хэрвээ та ажлын байрыг сонирхож байвал [email protected] гэсэн имэйл хаягаар анкетаа илгээнэ үү  /Жич: Анкет илгээхдээ горилж буй ажлын байрны нэрийг имэйлд тодорхой бичих/

Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2024.04.28

Холбоо барих: 7128-7395, 85050519

 

Хүсэлт илгээх