card

АЖЛЫН БАЙР

Ажлын байрны нэр: Ус цэвэршүүлэх байгууламжийн хлорын оператор

 Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

  • ”Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудлын  Гүний худаг, ус цэвэршүүлэх байгууламж, төвлөрсөн шугам сүлжээ, тэдгээрийн хяналтын худаг, төвлөрсөн ус хангамжийн системийн ашиглалт, шуурхай ажиллагааг хариуцан ажиллах;
  • Ус хангамжийн байгууламжийн технологи үйл ажиллагааны горим, ашиглалтын бэлэн байдлыг хангах ажлуудыг хийж гүйцэтгэх, усны дээж авах үйл ажиллагаанд оролцох, бэлтгэл ажлыг хангах;
  • Ус цэвэршүүлэх байгууламжийн өдөр тутмын ажиллагаанд горим бариулах,технологи горимын дагуу химийн бодисыг туналах үйл ажиллагааг явуулж, тогтмол хяналт тавих;
  • Химийн бодисын тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах, ашиглалтын зааврын дагуу ажиллуулж, их болон урсгал засварын ажлыг хийж гүйцэтгэх;
  • Химийн бодисыг хадгалах, ашиглах, тээвэрлэх ажлыг холбогдох хууль, дүрэм, журам, стандартын дагуу хийж гүйцэтгэх;
  • Усны дээж авах, дээжийг шинжилгээнд бэлтгэх, шинжилгээний шил сав угаах;
  • Химийн бодис бэлтгэх;

Тавигдах шаардлага:

  • Тусгай дунд ба түүнээс дээш боловсролтой байх;
  • Тооцоо судалгаа, дүн шинжилгээний анхан шатны мэдлэгтэй байх;
  • Багаар ажиллах, хөрвөх чадвартай байх;
  • Хувь хүний болон харилцааны ур чадваруудыг эзэмшсэн байх;
  • Компьютерын хэрэглээний программ дээр ажилладаг байх;
  • Усны байгууламжид ажиллаж байсан бол давуу тал болно;

И-мэйл хаяг: [email protected]

Анкет хүлээн авах хугацаа: 2023.03.17-2023.03.24-ний өдрийн 12:00 хүртэл

Холбоо барих: 85050519, 71287395

 

Ажлын байрны нэр: Насос станцын операторч

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

  • ”Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудлын газар доорх эх үүсвэрийн буюу гүний худгуудын ус цуглуулах байгууламж, төвлөрсөн шугам сүлжээ, тэдгээрийн хяналтын худаг, ус хангамжийн системийн ашиглалт, шуурхай ажиллагааг хариуцан ажиллах;
  • Ус хангамжийн эх үүсвэрийн байдалд системтэй ажиглалт хийж, тоног төхөөрөмжийн ажиллагаанд тогтмол хяналт тавьж, ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангаж, газар доорх усны ундарга буурах, усны чанарт өөрчлөлт орохоос урьдчилан сэргийлж, эрсдэлийг урьдчилан тооцох;
  • Ус цэвэршүүлэх байгууламж (ус түгээх шугам сүлжээ, тэдгээрийн хяналтын худаг, үйлчилгээний шугам сүлжээний хонгил)-ийн насос, тоног төхөөрөмжийн технологи ажиллагаа болон горимыг чанд мөрдөж, ус цэвэршүүлэх байгууламжийн машинистын зааварчилгааны дагуу үйл ажиллагааг тасралтгүй явуулж, өдөр тутмын үзлэг үйлчилгээг хийх, их болон урсгал засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэх;

Тавигдах шаардлага:

  • Тусгай дунд ба түүнээс дээш боловсролтой байх /тоног төхөөрөмжийн, цахилгааны техникч эсвэл мэргэжилтэн, механик, засварчин, гагнуурчин мэргэжилтэй байж болно/;
  • Химийн бодисын аюулгүй байдлын сургалт, гагнуурчны мэргэжлийн үнэмлэхтэй бол  давуу тал болно;
  • Мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан ба усны салбарт ажиллаж байсан бол давуу тал болно;
  • Эсвэл 2020 оноос хойш их дээд сургууль мэргэжлийн дагуу төгссөн шинэ төгсөгч /энэ тохиолдолд ямар нэг мэргэшүүлэх үнэмлэх, ур чадвар, ажлын туршлага шаардахгүй/;
  • Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийх;
  • Хувь хүний болон харилцааны ур чадварыг эзэмшсэн байх;
  • Компьютерын хэрэглээний программ дээр ажилладаг байх;

Анкет хүлээн авах хугацаа: 2023.03.17-2023.03.24-ний өдрийн 12:00 цаг

И-мэйл хаяг: [email protected]

Холбоо барих: 85050519, 71287395

Аюулгүй ажиллагааны хэлтэс  ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ АХУЙЧ /ОРОН ТОО-1/

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, эрүүл мэндийн хууль, нийгмийн даатгалын багц хуулиуд, хэмжилзүйн тухай хууль бусад хууль, дүрэм, журам, заавар, стандартыг хэрэгжүүлэх, ажилтнуудыг аюулгүй, эрүүл, тав тухтай орчин нөхцөлөөр хангах, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлж ажиллах

- Аюул, ослоос урьдчилан сэргийлэх тэргүүлэх ач холбогдол бүхий эрүүл мэнд, эрүүл ахуйн тогтолцоог бий болгох, хөгжүүлэх, хэвшүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих

- Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл тодорхойлох хэмжилтүүдийг хийх, үнэлгээ дүгнэлт гаргах, нөхцөл сайжруулах төлөвлөгөө гаргаж хэрэгжилтийг хангах

- Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх, дүгнэлт гаргах, эрсдэл удирдах төлөвлөгөө гаргаж хэрэгжилтийг хангах

- Удирдах болон нийт ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжил арга зүйгээр хангах, анхны тусламж үзүүлэх мэдлэг, дадлага туршлага суулгах аюулгүй, эрүүл орчинд ажиллах соёл, зан үйлийг төлөвшүүлэх, хэвшүүлэх

Ерөнхий шаардлага:

- Хөдөлмөрийн эрүүл ахуйч, эрүүл ахуйч – эмч мэргэжлийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

- ХАБЭА-н чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай

- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр мэргэшсэн, сертификаттай

- Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний хэмжилтийг хийж, дүгнэлт гаргах чадвартай

- Эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэл удирдах төлөвлөгөө гаргах чадвартай

- ХАБЭА-н заавар, зааварчилгаа, төсөв, төлөвлөгөө боловсруулах чадвартай

- ХАБЭА-н болон анхны тусламж үзүүлэх сургагч багшийн эрхтэй байх

Тусгай шаардлага

- Хууль эрх зүйн мэдлэгтэй

- Зохион байгуулах

- Багаар ажиллах

- Харилцааны чадвартай

- Цагийг зөв зохион байгуулах

- Эргэцүүлэн бодож дүгнэлт гаргах, логик бүтээлч сэтгэх чадвартай

- Мэдээллийн нууцыг хадгалах

- Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг бүрэн ашиглаж чаддаг (Word, Excel, Power Point, Canva, Corel, Photoshop г.м)

- Англи хэлээр баримт бичиг, дүрэм журам, ажлын тайлан боловсруулах чадвартай байх

- Гадаад эх сурвалжуудаас мэдээлэл авах, боловсруулах, орчуулах чадвартай байх

 

Хүсэлт хүлээн авах хугацаа: 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 14 цаг хүртэл

Имэйл хаяг: [email protected]

Холбоо барих утас: 85050519, 7128-7396

Аюулгүй ажиллагааны хэлтэс: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН МЭРГЭЖИЛТЭН  /ОРОН ТОО-1/

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын дагуу компанийн ажилтнуудын аюулгүй байдал, эрүүл ахуйг хангуулах

- Аюул, ослоос урьдчилан сэргийлэх тэргүүлэх ач холбогдол бүхий хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог бий болгох, хөгжүүлэх, хэвшүүлэх

- Удирдах болон нийт ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжил арга зүйгээр хангах, хэрэгжилтэд хяналт тавих, аюулгүй, эрүүл орчинд ажиллах соёл, зан үйлийг төлөвшүүлэх, хэвшүүлэх

Ерөнхий шаардлага:

- Инженер мэргэжлийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

- ХАБЭА-н чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай

- ХАБЭА-н чиглэлээр мэргэшсэн, сертификаттай

- Ажлын байр, ажилбар, үйлчилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэл удирдах төлөвлөгөө гаргах чадвартай

- ХАБЭА-н заавар, зааварчилгаа, төсөв, төлөвлөгөө боловсруулах чадвартай

- ХАБЭА-н болон анхны тусламж үзүүлэх сургагч багшийн эрхтэй байх

Тусгай шаардлага

- Хууль эрх зүйн мэдлэгтэй

- Зохион байгуулах

- Багаар ажиллах

- Харилцааны чадвартай

- Цагийг зөв зохион байгуулах

- Эргэцүүлэн бодож дүгнэлт гаргах, логик бүтээлч сэтгэх чадвартай

- Мэдээллийн нууцыг хадгалах

- Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг бүрэн ашиглаж чаддаг (Word, Excel, Power Point, Canva, Corel, Photoshop г.м)

- Англи хэлээр баримт бичиг, дүрэм журам, ажлын тайлан боловсруулах чадвартай байх

- Гадаад эх сурвалжуудаас мэдээлэл авах, боловсруулах, орчуулах чадвартай байх

Хүсэлт хүлээн авах хугацаа: 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 14 цаг хүртэл

Имэйл хаяг: [email protected]

Холбоо барих утас: 85050519, 7128-7396

Ажлын байрны нэр: Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн

Гүйцэтгэх үүрэг:

  • Аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын газрын дотоод ажлыг зохион байгуулах, бүртгэл мэдээллийг хөтлөх, нэгтгэх
  • Захиргааны болон хүний нөөцийн чиглэлээр холбогдох ажлыг хариуцсан нэгжтэй хамтран зохион байгуулах;
  • Газрын үйл ажиллагааны үр дүнг илэрхийлсэн аливаа бүртгэл, мэдээллийг нэгтгэн     бүртгэх;
  • Газрын хэмжээнд зохион байгуулагдах хурал, уулзалтын зохион байгуулалтыг хангах, тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг мэдээлэх.
  • Газрын албан хэргийн (stationary) хангалтыг хариуцах;
  • Бүртгэл мэдээллийг хадгалах, хамгаалах, хайлт хийх, шилжүүлэх болон устгах дүрэм журмыг тодорхойлж, түүхэн тайлбар мэдээллээр хангах.
  • Байгууллагын дүрэм, дотоод журмыг ажилтнуудад таниулах, аман болон бичгийн орчуулга хийх;
  • Албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн боловсруулалт, хяналттай холбоотой журам, стандартыг судлан, газрын мэргэжилтнүүдийг сургах, холбогдох мэдээллийг түгээх;
  • Судалгаа хийх, ажлын зураг авалт хийх, дүн мэдээлэл нэгтгэх зэргээр мэргэжилтнүүдийн ажилд дэмжлэг үзүүлэн ажиллах.
  • Удирдлагыг мэдээллээр хангах, мэдээллийг нэгтгэх, чиглэл хандлагуудыг тодорхойлох;

Тавигдах шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • 2-оос доошгүй жилийн ажлын туршлагатай / Хүний нөөцийн удирдлага эсвэл бизнесийн удирдлагын чиглэлээр/
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвар / TOEFL , IELTS оноотой байвал давуу тал болно/
  • Албан хэрэг хөтлөлтийн талаар  мэдлэг, ур чадвар эзэмшсэн
  • Компьютерын өргөн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн (Microsoft Office гэх мэт)
  • Багаар ажиллах чадвартай
  • Удирдан зохион байгуулах, асуудлыг шийдвэрлэх чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой

Анкет илгээх : Хэрвээ та ажлын байрыг сонирхож байвал [email protected] гэсэн имэйл хаягаар анкетаа илгээнэ үү.

Холбоо барих: 85050519, 71287395

Хүсэлт илгээх