Итгэмжлэлийн гэрчилгээ гардан авлаа

A- A A+
Итгэмжлэлийн гэрчилгээ гардан авлаа

"Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт" ХХК-ийн Усны химийн сорилтын лаборатори нь MNS ISO/IEC 17025:2018 "Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага” стандартын шаардлагыг хангасан тул Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2021 оны А/252 дугаар тушаалаар 2 жилийн хугацаатайгаар итгэмжлэгдлээ.

Олон улсын стандартын шаардлагад нийцэж, итгэмжлэгдсэн "Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт" ХХК-ийн Усны химийн сорилтын лабораторийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.