Зорчигч үйлчлүүлэгчдийн анхааралд

A- A A+
Зорчигч үйлчлүүлэгчдийн анхааралд

Яармагийн автозамын засварын ажилтай холбоотойгоор 2022.08.01-ний өдрөөс 2022.08.22-ны өдрийг хүртэл тус замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж байгаатай холбогдуулан “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу явах замд түгжрэл үүсч, хугацаа их зарцуулж байгаа тул Зорчигч та бүхэн нислэгээс хоцрохгүй байх үүднээс дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна. Үүнд:
- Замын түгжрэлийг тооцоолон эрт гарч, цагаа зохицуулах
- Улаанбаатар – Налайх – Төв аймаг – ЧХОУНБ чиглэлийн замаар зорчих (Замын нийт урт – ойролцоогоор 80км)

Та бүхэн аюулгүй, болгоомжтой зорчин ирж нислэгээсээ хоцрохгүй байхыг хүсье.

“Чингис хаан” Олон улсын нисэх буудал