Хог хаягдлын менжментийн сургалт зохион байгууллаа

A- A A+
Хог хаягдлын менжментийн сургалт зохион байгууллаа

"НУБИЭ" ХХК нь зорчигч үйлчүүлэгчдийг аюулгүй, эрүүл цэвэр орчинд үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, нислэгийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор хог хаягдлын менежментийг хэрэгжүүлж, хог хаягдлыг багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах “3R” зарчмыг баримтлан ажилладаг.

Хог хаягдлын менежментийн ажлын хүрээнд хог хаягдлын менежментийн хууль эрх зүйн орчин, хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хог хаягдлыг дахин ашиглах ач холбогдол, эдийн засгийн өгөөжийн талаар мэдлэг олгох ээлжит сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Уг сургалтыг хог хаягдлын менежментийн гэрээт байгууллагатай хамтран зохион байгуулсан бөгөөд сургалтад нисэх буудлын үйл ажиллагаанд оролцогч талуудын болон компанийн ажилтнууд оролцлоо.

Хог хаягдлын менежментийг хэрэгжүүлснээр нисэх буудлын үйл ажиллагаанаас үүссэн хуванцар, ашигласан техникийн тос масло, хүнсний хаягдал тосыг дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлж байна. Мөн цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгдсэн саарал усыг зам талбай, автомашин, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээнд болон ариун цэврийн өрөөний суултуурын усанд дахин ашиглаж байна.