Дэлхийн усны өдөр 2023

A- A A+
Дэлхийн усны өдөр 2023

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1993 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж, жил бүр уламжлал болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Энэ жил олон улсад “Дэлхийн усны өдөр”-ийг “Өөрчлөлт, сэргэлтийг хурдасгая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэхүү өдрийг манай улс 2005 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Өөрчлөлт, сэргэлтийг хурдасгая” уриан дор “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулган зохион байгуулагдаж, “НУБИЭ” ХХК-ийн төлөөллүүд оролцлоо.

“НУБИЭ” ХХК нь Монгол Улсын Засгийн Газартай байгуулсан концессийн гэрээний дагуу “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын барилга байгууламжууд болон зорчигч үйлчлүүлэгчид, иргэд, аж ахуйн нэгжийг MNS 0900:2018 стандартын шаардлага хангасан унд, ахуйн усаар хангаж, ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг ариутгах татуургын системд хүлээн авч хоногт 800 м3 бохир ус цэвэршүүлэх хүчин чадал бүхий өөрийн цэвэрлэх байгууламжид 96-98 хувь хүртэл цэвэрлэж байна.

Цэвэрлэгдсэн усыг MNS 4943:2015 стандартын шаардлагад нийцүүлэн байгальд нийлүүлдэг бөгөөд усны чанарт хяналтын суурин анализаторыг суурилуулан ашиглаж байгаа нь Монгол Улсад анх удаа ашиглаж буй дэвшилтэт технологи болж байгаа юм.  

Мөн цэвэрлэгдсэн  усыг агаарын хөлгийн бохир зөөдөг авто машины цэвэрлэгээ, ариутгах татуургын системийн тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ, цэвэрлэх байгууламжийн ариун цэврийн суултуур, аэродромын зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд дахин ашиглаж байна.