"ИНЭЭМСЭГЛЭН МЭНДЧИЛЖ, ТАЛАРХАН ҮДЬЕ" 3 САРЫН АЯНЫ МЭДЭЭЛЭЛ.

A- A A+

"ИНЭЭМСЭГЛЭН МЭНДЧИЛЖ, ТАЛАРХАН ҮДЬЕ" 3 САРЫН АЯНЫ МЭДЭЭЛЭЛ 

Зорилго:

Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”-ийн зорилгод нэгдэж, дэмжих, “НУБИЭ” ХХК-ийн нийт ажилтнууд, нисэх буудалд үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтнуудын эерэг хандлагыг сурталчлан урамшуулах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулж, нисэх буудалд нэгдмэл соёлыг бий болгох,

Хэрэгжих хугацаа: 2023.04.01-2023.07.01

Хамрах хүрээ: Нисэх буудалд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын ажилтнууд, “НУБИЭ” ХХК-ийн газар, хэлтсийн ажилтнууд

Төрийн чиг үүргийн байгууллагуудын ажилтнууд, ИНЕГ, түүний харьяа байгууллагын ажилтнууд , Агаарын тээвэрлэгч компанийн ажилтнууд, Түрээслэгч болон гэрээт байгууллагуудын ажилтнууд

Оролцогч байгууллага, хамт олноос дараах жишиг сэдвийн хүрээнд арга хэмжээ зохион байгуулж, аяны зорилгод нэгдэх боломжтой:

  • Зорчигчдын сэтгэл ханамжид нийцсэн үйлчилгээ үзүүлэх шилдэг арга барил, туршлагаа хуваалцах “туршлага солилцох” арга хэмжээнүүд,
  •  Байгууллага, ажилтнаас ирүүлсэн саналд үндэслэн зохион байгуулах нийтийг хамарсан үйл ажиллагаанууд (сайн дурын),

Оролцогч байгууллагуудын ажилтнуудыг хамруулах боломжтой сургалт, мэдээллийн арга хэмжээнүүд:

  • “Үйлчилгээний соёл, ёс зүй” сэдэвт сургалт
  •  “Үйлчилгээний ажилтны харилцаа, хандлага” сэдэвт сургалт
  • “Нисэх буудлын үйлчилгээний ажилтнуудын эерэг хэвшил” сэдэвт сургалт
  • “Скай тракс” Олон улсын байгууллагаар нисэх буудлыг үнэлүүлэх бэлтгэлийг хангах чиглэлээр хэрэгжүүлэх ажлууд,

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах үйл ажиллагаа:

  • Аяны хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээ болон “Скайтракс” Олон улсын байгууллагаар үнэлүүлэхэд бэлтгэх үйл ажиллагаа,
  • Аяны хугацаанд үйлчилгээ, үйл ажиллагаагаар үлгэрлэн манлайлсан “Шилдэг үйлчилгээтэй хамт олон”-ыг тодруулж, сурталчлах,
  • Ур чадвар, харилцаа, хандлага, эерэг хэвшлээрээ хамт олноо үлгэрлэн манлайлсан ажилтнуудыг шалгаруулж, сурталчлах