АНУ-ын ЭСЯ болон Тээврийн аюулгүй байдлын захиргааны төлөөлөгчид "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын үйл ажиллагаатай танилцлаа.

A- A A+
АНУ-ын ЭСЯ болон Тээврийн аюулгүй байдлын захиргааны төлөөлөгчид

АНУ-руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд АНУ-ын ЭСЯ болон Тээврийн аюулгүй байдлын захиргааны төлөөлөгчид 2023.04.04 болон 5-ны өдрүүдэд “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын үйл ажиллагаатай танилцаж, нисэх буудлын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд зөвлөмж өгч ажиллалаа.

АНУ-руу шууд нислэг үйлдэж эхэлснээр Монгол Улсын агаарын тээврийн хөгжилд шинэ зам нээгдэж, худалдаа, аялал жуулчлал, зорчигч урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөл боломж бүрдэх зэрэг олон чухал ач холбогдол дагуулах юм.