“SCHOLARSHIP ROAD-2023” БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО.

A- A A+
“SCHOLARSHIP ROAD-2023” БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын санаачилгаар зохион байгуулагдсан “SCHOLARSHIP ROAD-2023” зам, тээврийн салбарын боловсролын үзэсгэлэн 2023.05.23-ны өдөр Улаанбаатар зочид буудлын их танхимд зохион байгуулагдлаа.

Оюутан сурагчдад зам, тээврийн салбарын хамгийн эрэлттэй мэргэжил сонгож, дотоод гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах боломжийг нээж өгөх тус боловсролын үзэсгэлэнд “НУБИЭ” ХХК нь "Хөшигийн Хөндий" ТӨХХК-тай хамтран оролцож, өөрсдийн үйл ажиллагааг сурталчилан, нээлттэй зарлагдсан ажлын байрны мэдээлэл өгч амжилттай оролцлоо.