Бүх нийтийн их цэвэрлэгээг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төлөвлөлтийн хэлтсээс амжилттай зохион байгууллаа.

A- A A+
Бүх нийтийн их цэвэрлэгээг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төлөвлөлтийн хэлтсээс амжилттай зохион байгууллаа.

Хог хаягдлын тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10,2,6, 10.2.10 дахь заалтуудын дагуу нийт ажилтнуудыг хамарсан их цэвэрлэгээний ажлыг дараах удирдамжийн дагуу 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа. 

Их цэвэрлэгээний ажилд компанийн нийт 300 гаруй ажилтнууд болон нисэх буудлын талбайд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн ажилтнууд хамрагдав. Дундговийн засмал замын уулзвараас Зорчигч терминалын барилга хүртэлх зам, талбайн ахуйн хогийг цэвэрлэж, 1 000 гаруй шуудай хог ачуулав.

Мөн автозам дагуу өөрсдийн ажилтнуудын хүчээр тарьж ургуулсан 100 орчим улиас моднууд үерт өртсөний улмаас нурж унасан, хогийн бөөгнөрөл үүсч гэмтсэнийг сэргээн босгох, цэвэрлэх, арчилж ургуулах ажлыг үргэлжлүүлэн хийж байна.

Цэвэрлэсэн хог хаягдлыг Төв аймгийн Хот тохижилтийн газар “Хог хаягдлын тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ”–ний дагуу ачилт хийж, хамтран ажилласан. Их цэвэрлэгээний үеэр нийт ажилтнуудад хөдөлмөрийн болон эрүүл ахуйн аюулгүй байдлыг ханган ажиллах тухай зааварчилгаа өгч, ажлын бээлий, амны хаалт, гар ариутгагч зэргээр ханган ажилласан.

Мөн 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн үед Төв аймгийн нутаг дэвсгэрт болсон байгалийн гэнэтийн аюулт үзэгдлийн улмаас Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудалд учирсан хохирлыг тодорхойлох, нөхөн сэргээх, дахин болзошгүй аюул үүсэхээс урьдчилан сэргийлэх шуурхай штаб байгуулсан. Штабыг ШУХТ-ын дарга Ёшида удирдан ажиллаж байна.

Штабаас дараах ажлуудыг төлөвлөн, хэрэгжүүлж байна. Үүнд:

  • Нисэх буудлын бүс, хашаа хайс дагуу үүссэн хог хаягдал, үхсэн малын сэг зэмийг цэвэрлэх;
  • Үерийн усанд өртөж эвдэрч гэмтсэн зарим далан, сувгийн байгууламж, аэродромын зам талбай дахь лаг шавар, хогийг цэвэрлэж байна;
  • Үерийн усанд өртөж эвдэрч гэмтсэн зарим далан, сувгийн байгууламжийг сэргээн засч байна;
  • Учирсан хохирлын хэмжээг тодорхойлох ажлыг гүйцэтгэж байна;
  • Үерийн усанд өртсөн газруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна;
  • Байгалийн гэнэтийн аюулт үзэгдлийн улмаас Дундговийн засмал замын уулзвараас шинэ нисэх буудал хүрэх авто зам дагуу байрлах МОШЕА ХХК-нд “өөрийн эзэмшлийн газрын төмөр торон хашаа үерийн усанд эвдэрч, нурж урсан нисэх буудал орох автомашины зам дагуу ихээхэн хэмжээний хог хуримтлагдсаныг цэвэрлэж холдуулах ажлыг яаралтай зохион байгуулах” тухай албан мэдэгдэл хүргүүлсэн;
  • Цэвэрлэгээ, сэргээн засах ажилд ажиллаж байгаа ажилтнуудад хөдөлмөрийн болон эрүүл ахуйн аюулгүй байдлыг ханган ажиллах тухай зааварчилгааг тогтмол өгч байна;
  • Ажилтнуудыг гарын бээлий, амны хаалт, ариутгагалын бодис, багаж хэрэгслээр шуурхай ханган ажиллаж байна.