Оросын холбооны улс 13 улсад агаарын хилээ нээжээ

A- A A+
Оросын холбооны улс 13 улсад агаарын хилээ нээжээ

ОХУ-ын Засгийн Газраас аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтүүдийг хангаж буй 13 улсад агаарын хилээ нээжээ.

2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ОХУ-ын Засгийн Газрын хэрэглэгчийн аюулгүй байдлыг хамгаалах байгууллага болох Роспотребнадзор дэлхийн 13 улсад агаарын хилээ нээх захирамжийг улсынхаа Тээврийн Яам, Холбооны Агаарын Тээврийн Агентлагт хүргүүлжээ.

Эдгээр 13 улсын жагсаалтад Монгол, Их Британи, Унгар, Герман, Дани, Итали, Нидерланд, Норвеги, Польш, Финлянд, Вьетнам, Хятад, Шри Ланк улсууд багтжээ.