Үйл ажиллагааны бэлэн байдлыг шалгах туршилт, тохируулгын ажиллагаа /ORAT TEST/ амжилттай зохион байгуулагдлаа.

A- A A+
Үйл ажиллагааны бэлэн байдлыг шалгах туршилт, тохируулгын  ажиллагаа /ORAT TEST/ амжилттай зохион байгуулагдлаа.

 “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын үйл ажиллагааны бэлэн байдлыг шалгах туршилт, тохируулгын үйл ажиллагаа /ORAT/ 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр  амжилттай зохион байгуулагдав. Тус сургуулилтад “НУБИЭ” ХХК болон хамтран ажиллагч “МИАТ” ТӨХК, “Аэромонголиа” ХХК, “Хүннү Эйр” ХХК, Хилийн 0218 дугаар анги, Буянт-Ухаа дахь Гаалийн газар, Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба,  ГИХГ-ын Агаарын замын боомт хариуцсан газар, ИНҮТ-ийн Аюулгүй байдал, хамгаалалтын алба, Тагнуулын ерөнхий газар зэрэг 10 байгууллагын 300 гаруй ажилтан, албан хаагчид оролцлоо.

Тус бүрэн хэмжээний тестийн ажиллагаа нь нисэх буудалтай хамтран ажиллагч байгууллагуудын ажлын уялдаа холбоо чиг үүргээр хамтын ажиллагааны нэгдмэл байдлыг тодотгон, үйл ажиллагаанд дадал эзэмшүүлэх, түүнд ашиглах систем, тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг шалгасан  бодит, үр дүнтэй туршилт боллоо. Үүнд:

  • Тээшний туузан дамжуурган систем
  • Зорчигч бүртгэлийн систем
  • Тээш болон зорчигчийн аюулгүйн үзлэгийн тоног төхөөрөмжүүд, үйл ажиллагаа
  • Хилийн хяналтын байгууллагуудын зорчигч болон тээшний үзлэг шалгалтын үйл ажиллагаа
  • Тээш ангилах талбай дахь үйл ажиллагаа, тээврийн хэрэгслийн урсгал
  • Агаарын хөлгийн талбай дахь газрын үйлчилгээний үйл ажиллагаа

Оролцогч байгууллагуудын хамтарсан үйл ажиллагааны дүгнэлтийг хэлэлцэх хурлаар тестийн үед гарсан санал, зөвлөмжүүдийг нэгтгэн, “НУБИЭ ХХК”-аас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.