МЭНДЧИЛГЭЭ

A- A A+
МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний түүхт 96 жилийн ой, Агаарын тээвэрчдийн өдрийн ойн баярын мэндийг  “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн нийт хамт олондоо болон нисэхийн салбарынхандаа хүргэе!

Дэлхий нийтэд тархсан КОВИД-19 цар тахал иргэний агаарын тээврийн салбарт төдийгүй хүмүүсийн ахуй амьдрал, эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Энэхүү хүнд цаг үеийг даван туулахад КОВИД-19 цар тахлын эсрэг хэрэгжүүлж  байгаа дүрэм журам, заавар зааварчилгааг чандлан биелүүлж, “Чингис Хаан Олон Улсын Шинэ Нисэх Буудал”-ынхаа үйл ажиллагааг эхлүүлэх нэгэн зорилго дор чин сэтгэл, хүчин чармайлтаа дайчлан ажиллаж байгаа Та бүхэндээ талархал илэрхийлье.

Монгол Улсын Иргэний нисэхийн салбарт олон улсын стандартад нийцсэн, аюулгүй байдлыг эрхэмлэсэн, тав тухтай олон улсын нисэх буудлын үйлчилгээг нэвтрүүлэх нэгэн түүхэн хуудсыг шинээр нээж байгаадаа бид туйлын баяртай байна. Цаашид бид хамтдаа нисэх буудлынхаа үйл ажиллагааг тогтворжуулан хөгжүүлнэ гэдэгт гүнээ итгэж бас талархаж байна.

Та бүхний цаашдын ажил үйлсэд амжилт хүсэн, эрхэм хайртай гэр бүлд тань баярын мэнд хүргэж эрүүл энх, аз жаргал хүсэн ерөөе.

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

КАТО ТАКЭО