БАЙНГЫН БОЛОН ТҮР ҮНЭМЛЭХ АВАХ
- Анкетыг зөвхөн өөрийн биеэр үнэн зөв бөглөх бөгөөд товчилсон үг, үсэг ашиглахгүй байх.
- Бүрдүүлэх баримт бичгийг анкетад бүрэн хавсаргах ба тухайн хавсаргасан баримт бичгийг хүсэлт гаргагчид буцаан олгохгүй болно.
- Бид шаардлагатай тохиолдолд таны ирүүлсэн мэдээлэл үнэн зөв эсэхийг, цагдаагийн байгууллага болон бусад холбогдох байгууллагуудаар шалгуулах болно.
- Бүрдүүлэх баримт бичиг шаардлага хангасан, мэдээлэл болон зааварчилгаатай танилцаж гарын үсгээр баталгаажуулсан маягтыг шалгахад татгалзах үндэслэлгүй тохиолдолд ажлын 5-7 хоногт нэвтрэх үнэмлэхийг олгоно.
- Хэрэв таны ирүүлсэн баримт бичиг шаардлага хангахгүй, мэдээллийг буруу бөглөсөн бол нэвтрэх үнэмлэхийг олгохгүй болно.
1. Хүний үнэмлэх авахад дараах баримт бичгийг бүрдүүлж [email protected] хаягаар явуулна:
- Дараах 3 байгууллагад тус тус үнэмлэх хүссэн байгууллагын албан бичиг явуулна:
1. НУБИЭ ХХК-ийн Аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын газарт,
2. Хилийн цэргийн 0218 дугаар ангид,
3. ИНҮТ-ийн Аюулгүй байдал хамгаалалтын албанд
- Анкет татаж авах /Хүний байнгын болон хугацаатай түр нэвтрэх үнэмлэх хүсэгчийн анкет/
- Иргэний үнэмлэхийн хуулбар, гадаадын иргэн бол паспорт, оршин суух үнэмлэхийн хуулбар
- Ажлын үнэмлэх
- Хавсралт 4 буюу /Нисэх буудлын бүсүүдэд нэвтрэх үнэмлэх авах ажилтан, тээврийн хэрэгслийн мэдээллийн загвар/ -ыг бөглөнө.
- Цээж зураг
Зурагт тавигдах шаардлага:
- 3х4 хэмжээтэй өнгөт, сүүлийн 3 сарын дотор авхуулсан байх;
- фокус сайтай, нүд улаан гараагүй, засвар оруулаагүй байх;
- арын фон цагаан өнгөтэй байх;
- толгойн хэмжээ зургийн 75%-г эзэлсэн байх;
- нарны болон зузаан хүрээтэй нүдний шил зүүгээгүй байх;
- шашны болон эрүүл мэндийн шалтгаанаас бусад үед, толгойг алчуур болон боолтоор ороогоогүй байх;
- зургийн хэмжээ JPG эсхүл JPEG, 500 КВ ба 10 МВ-аас бага байх. /Хэрэв таны зураг шаардлага хангаагүй тохиолдолд нэвтрэх үнэмлэх хэвлэх боломжгүй/
2. Тээврийн хэрэгслийн үнэмлэх авахад дараах баримт бичгийг бүрдүүлж [email protected] хаягаар явуулна:
- Дараах 3 байгууллагад тус тус үнэмлэх хүссэн байгууллагын албан бичиг явуулна:
1. НУБИЭ ХХК-ийн Аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын газарт,
2. Хилийн цэргийн 0218 дугаар ангид,
3. ИНҮТ-ийн Аюулгүй байдал хамгаалалтын албанд
- Анкет татаж авах /Тээврийн хэрэгслийн байнгын болон хугацаатай түр үнэмлэх хүсэх маягт/
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
- Жолооны үнэмлэх
- Сургалтын гэрчилгээ /Аэродромын бүсэд нэвтрэн жолоо барих бол/
- Хавсралт 5 буюу /Нисэх буудлын бүсүүдэд нэвтрэх үнэмлэх авах байгууллагын тээврийн хэрэгслийн мэдээллийн загвар/-ыг бөглөнө
Төлбөрийг (хүн 25,000₮, тээврийн хэрэгсэл 13,000₮) Голомт банкны 8125100892 Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК дансанд шилжүүлэн, төлбөрийн баримтыг хамт илгээх.
Үнэмлэхийг өөрийн биеэр Нисэх буудлын захиргааны барилгын 118 дугаар тоот өрөөнөөс ирж авна.
Нэвтрэх үнэмлэх эзэмшигчийн хүлээх үүрэг хариуцлага
- "Чингис хаан” ОУНБ-д ашиглах аюулгүй ажиллагаа, аюулгүй байдалтай холбоотой баримт бичгийг дагаж мөрдөх.
- Байнгын болон Түр нэвтрэх үнэмлэх хүсэгч нь ажлын 7-оос багагүй хоногийн өмнө шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн НУБИЭ ХХК-д хүргүүлэх
- Нэвтрэх үнэмлэх эзэмшигчийн хариуцагч байгууллага нь ажилтнуудын ажлаас чөлөөлөгдсөн, албан тушаал өөрчлөгдсөн болон амралт, урт хугацааны чөлөө зэрэг мэдээллийг тухай бүр НУБИЭ ХХК-ийн нэвтрэх хяналтын мэргэжилтэнд мэдэгдэнэ. Ажлаас чөлөөлөгдсөн ажилтны нэвтрэх үнэмлэхийг НУБИЭ ХХК-д хүргүүлнэ
- Гадуур хувцасны энгэрт ил зүүнэ.
- Тээврийн хэрэгсэлд бүхээгийн урд талын шилэн дээр ил харагдахуйц газар байрлуулна.
- Бүсүүдэд нэвтрэх, гарах бүртээ үнэмлэхийг 72 цагийн дотор уншуулж, хаалга хаагдсан эсэхэд хяналт тавина.
- Ажлаас чөлөөлөгдсөн, албан тушаал өөрчлөгдсөн, ээлжийн амралт, урт хугацааны чөлөө авсан, үнэмлэхээ үрэгдүүлсэн, ашиглах боломжгүй болсон НУБИЭ ХХК-ийн нэвтрэх хяналтын мэргэжилтэнд мэдэгдэнэ. Утас: 7128-7393, 85050575.
Нэвтрэх үнэмлэхийг үрэгдүүлсэн тохиолдолд
- Нэвтрэх үнэмлэх эзэмшигч нь нэвтрэх үнэмлэхийг хаяж үрэгдүүлсэн алдсан талаарх мэдээллийг ажлын 2 хоногийн дотор мэдэгдэх. Хэрэв уг хугацаанд мэдэгдээгүй тохиолдолд санаатай хаясан, бусдад дамжуулсан гэж үзэж нэвтрэх эрхийг 1 сарын хугацаанд хязгаарлана.
- Нэвтрэх үнэмлэхийг ашиглах боломжгүй болсон тохиолдолд албан хүсэлт, нотлох баримтыг үндэслэн дахин олгож болно.
- Нэвтрэх үнэмлэхийг дахин авах тохиолдолд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
a) нэвтрэх үнэмлэх дахин авах болсон шалтгааныг тодорхой тусгасан хариуцагч байгууллагын албан хүсэлт /НУБИЭ ХХК, НАХҮБ, Хилийн 0218 дугаар анги тус бүрд/;
b) гээсэн, алдсаныг цагдаагийн байгууллагад мэдэгдэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчингүй болсныг тооцож зарлуулсан тухай нотлох баримт;
c) гэмт хэрэгт холбогдож байсан эсэх лавлагаа;
d) хүний байнгын болон түр нэвтрэх үнэмлэх хүсэгчийн анкет;
e) төлбөрийн баримт.
Нэвтрэх үнэмлэх эзэмшигчдэд дараах зүйлсийг ХОРИГЛОНО
- Бүсүүдэд нэвтрэх үнэмлэхгүйгээр нэвтрэхийг завдах;
- Нэвтрэх үнэмлэхийг хуурамчаар үйлдэх, хуурамч үнэмлэхийг ашиглах, ашиглахыг завдах;
- Нэвтрэх үнэмлэхийг бусдад шилжүүлэх, барьцаанд өгөх;
- Өөрийн үнэмлэхийг ашиглан бусдыг дагуулж нэвтрэх;
- Хаалгыг онгорхой орхих;
- Бусдын үнэмлэхийг ашиглах;
- Нэвтрэх үнэмлэхийн баталгаажуулалтыг гэмтээх.
Үл тохирол, зөрчил гаргагчид хүлээлгэх ХАРИУЦЛАГА
- Анх удаа зөрчсөн тохиолдолд сануулах, харьяа байгууллагад мэдэгдэх;
- Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авах;
- Давтан зөрчсөн тохиолдолд нэвтрэх үнэмлэхийг 7 дээш хоногийн хугацаанд хязгаарлах, сургалтад хамруулах;
- 2 болон түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд нэвтрэх эрхийг 1 сарын хугацаанд хязгаарлах;
- Нэвтрэх эрхийг хязгаарласан тохиолдолд 1удаагийн болон Түр нэвтрэх үнэмлэхийг олгохыг хориглох.