“Welcome to Mongolia”

A- A A+
 “Welcome to Mongolia”

Өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон “Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨҮГ-аас “Welcome to Mongolia” зорилтод ажлын хүрээнд Монголын өв соёл, урлагийг дотоод, гадаадын зочдод таниулан сурталчлах угталтын арга хэмжээний нээлтийг “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд зохион байгууллаа.

Энэхүү урлаг, соёлыг таниулан сурталчлах арга хэмжээг “Чингис хаан”Олон улсын нисэх буудал дээр цаашид тодорхой давтамжтайгаар тогтмол явуулахаар төлөвлөж байгаа юм.