МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

A- A A+
МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн Газраас 2023-2025 оныг “Монголд Зочлох жил” болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, нисэх буудлын зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны уялдаа холбоог нэмэгдүүлэх зорилгоор “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК болон “Монголын Аялал Жуулчлалын Холбоо” хооронд 2023 оны 05 сарын 04-ний өдөр “Хамтран ажиллах санамж бичиг” байгууллаа.