“Боловсролын үзэсгэлэнд” оролцлоо

A- A A+
“Боловсролын үзэсгэлэнд” оролцлоо

Улаанбаатар дахь Бритиш сургууль 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн сургууль дээрээ “Боловсролын үзэсгэлэн” зохион байгууллаа. 

Тус үзэсгэлэнд элчин сайдын яамдууд, боловсролын зуучлагч байгууллагууд, ажил олгогч аж ахуйн нэгжүүд зэрэг 50 гаруй байгууллагууд оролцсоны дотор "Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд амжилттай оролцлоо.

Компанийн үйл ажиллагааны талаар товч танилцуулж, нисэх буудлын зорчигч үйлчилгээ, газрын үйлчилгээ, инженер техникийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, төгсөх ангийн сурагчдын мэргэжил сонголтод дэмжлэг үзүүллээ.  

Мөн нисэх буудлын гал унтраах ангийн 12 нэр төрлийн багаж хэрэгслийг дэлгэрэнгүй танилцуулсан нь сурагчдын сонирхолыг татсан хэсэг байсан юм.