"ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДАЛ “SKYTRAX WORLD AIRPORT AWARDS”-аас "4 STAR AIRPORT" ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

A- A A+

2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ХБНГУ-ын Франкфурт хотод шагнал гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдаж, “Чингис хаан” олон улсын нисэх буудал "4 STAR AIRPORT" гэрчилгээгээ гардан авлаа.

Манай нисэх буудал Монгол Улсын Иргэний нисэхийн салбарын түүхэнд анх удаа дэлхийн агаарын тээвэрлэгчид, нисэх буудлуудад зэрэглэл олгодог олон улсын агаарын тээврийн судалгаа, үнэлгээний SKYTRAX байгууллагаас дэлхийд нэр хүндтэй “4 Од” зэрэглэлийн нисэх буудлаар үнэлэгдсэн тухай баярт мэдээг бид өмнө нь хүргэж байсан билээ.