Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн бие бүрэлдэхүүнээс шинэ нисэх буудалд туслав.

A- A A+
Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн бие бүрэлдэхүүнээс шинэ нисэх буудалд туслав.

Хурандаа Т.Лодойдамба захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн ахмад М.Базарсадаар удирдуулсан ротын  бие бүрэлдэхүүн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шинэ нисэх буудлын орчим болсон уерийн улмаас сүйдсэн газруудыг сэргээн засахад тусаллаа.

Тэд 1200 метр ус зайлуулах хоолойн шавар болон хогийг цэвэрлэж, үерийн улмаас нурсан 160 метр хашааг сэргээн засварлав.

Энэ үеэр нийт бие бүрэлдэхүүнийг шинэ нисэх буудлын машин механизм, барилга байгууламжтай танилцуулах тур аялалыг зохион байгуулав.