2021 оны 7 дугаар сарын 4-ний өдөр "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын анхны нислэгийн ёслолын арга хэмжээ болно

A- A A+
2021 оны 7 дугаар сарын 4-ний өдөр

Монгол-Япон хоёр орны хамтын ажиллагааны билэг тэмдэг болон баригдсан “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын анхны нислэгийн ёслолын арга хэмжээ 2021 оны 7-р сарын 4-ний өдөр албан ёсоор хийгдэх гэж байгааг мэдэгдэхэд таатай байна.

“Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь Монголын Улсын Засгийн Газартай байгуулсан концессын гэрээний дагуу ирэх 15 жилд нисэх буудлын үйл ажиллагааг хариуцан ажиллах юм.

Олон улс болон орон нутгийн бүх нислэгийг Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас “Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу шилжүүлэх болно.

Нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх нээлтийн хүндэтгэл ёслолын арга хэмжээ 7-р сарын 4-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд ёслолын арга хэмжээ нь олон улсын нислэгтэй давхцаж байгаа учир УОК-ын тогтоол шийдвэрийг дагаж мөрдөх, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хүн хоорондын зай барих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулагдана

  1. 2021 оны 7-р сарын 4-ний өдрийн 13:00 цаг хүртэл зөвхөн УБ-Нарита (Япон) чиглэлийн 11:50 цагт хөөрөх аялалын зорчигчдыг тийз болон холбогдох бичиг баримтаар, шинэ нисэх буудлын нээлтийн ёслолын арга хэмжээнд  уригдсан зочдыг урилгаар нисэх буудлын 2 дугаар давхарын төв хаалгаар дотогш нэвтрүүлнэ.
  2. Бусад иргэдийг нээлтийн өдрийн 13:00 цагаас хойш нисэх буудлын төв хаалгаар нэвтрүүлэхдээ коронавирусын халдвар хамгааллын дэглэмийг баримтлан дархлаажуулалтын 2 тунд бүрэн хамрагдсан гэрчилгээ, халдвар аваад эдгэрсэн бол эрүүл мэндийн гэрчилгээ, эсвэл 72 цагийн ПСР-ын шинжилгээний хариуг шалгана. Мөн биеийн халууныг   хэмжиж, ариутгал хийлгэснээр дотогш нэвтэрч дэлгүүр, худалдаа үйлчилгээ, хоолны газраар нисэх буудлаар үйлчлүүлэх боломжтой болох юм.
  3. Улаанбаатар-Шинэ нисэх буудал-Улаанбаатар чиглэлд үйлчлэх  нийтийн тээвэр, такси үйлчилгээний мэдээлэл

Компани

Веб хуудас

Утас

Атибус ХХК

https://transport.ub.gov.mn

93112245

Эрдэм Транс ХХК

https://transport.ub.gov.mn›, [email protected]

7710-0601, 99994944

Вип такси сервис

[email protected],

7000-4499

Улаанбаатар  такси транспорт сервис

 https://www.facebook.com/Ulaanbaatar.Taxi 

EZ cab application

1800-1991

4. Дээрх зохион байгуулалттай холбоотой нэмж тодруулах зүйл байвал дараах хаягаар холбоо барина уу.

Утас: (976) 7128 7360, 1900-1980, 85050528

Имэйл: [email protected]